2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
1. 2023 оны 03 дугаар сарын
22-ны өдрийн 29/03 тоот аймгийн Засаг даргын баталсан “Баянгол, Богд, Бүрд,
Зүүнбаян-Улаан, Тарагт сумдын ЗДТГ-ын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод
аудит хийх тухай” удирдамжийн дагуу санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны
даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд аудитор, санхүүгийн хяналт шалгалт
шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, аудитор, санхүүгийн хяналт шалгалт
шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн хяналт
шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат, Ц.Цолмонтуяа, Б.Пүрэвсүрэн нар дотоод аудит
хийхээр ажиллаж байна.
2. 2023 оны 03 дугаар сарын 20-ны
өдрийн 29/07 тоот албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан “Бүрд
сумын орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт
шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын
байцаагч Б.Пүрэвсүрэн, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 29/08 тоот албаны
даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан “Аймгийн Засаг даргын 2021 оны
А/500 дугаар захирамжийн дагуу олгогдсон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний
зарцуулалт, худалдан авах ажиллагааны зохион байгуулалт санхүүгийн анхан шатны
баримтын бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу аудитор,
санхүүгийн хяналт шалгалт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал,
аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат, Ц.Цолмонтуяа,
Б.Пүрэвсүрэн нар тус тус хяналт шалгалт хийж байна.
3. 2023 оны 02 дугаар сарын 02-ны
өдрийн 29/04 тоот албаны даргын баталсан “Арвайхээр сумын Засаг даргын нөөц
хөрөнгийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн
дагуу аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор,
санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Пүрэвсүрэн нар хяналт шалгалтыг
хийж гүйцэтгэлээ.
4. 2023 оны 03 дугаар сарын 09-ний
өдрөөс 03 дугаар сарын 16-ны хооронд Монгол улсын урт хугацааны хөгжлийн
бодлогын Алсын хараа-2050 сэдэвт богино хугацааны 40 цагийн цахим, танхим
хосолсон сургалтад аудитор, санхүүгийн
хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цолмонтуяа, Б.Пүрэвсүрэн нар хамрагдлаа.
5. Удирдлагын академиас зохион
байгуулж байгаа Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан
сургалтанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат 2023
оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хамрагдаж байна.
6. Төрийн албаны зөвлөлөөс зохион
байгуулдаг 7:4:10 сургалтанд албаны нийт албан хаагчид 4 удаа хамрагдлаа.