2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
1. 2022 оны 12 дугаар сарын 13-ны
өдрийн 29/04 аймгийн Засаг даргын баталсан “Арвайхээр сумын засаг даргын Тамгын
газрын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх тухай” удирдамжийн
дагуу санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга бөгөөд аудитор, санхүүгийн
хяналт шалгалт шалгалтын улсын ахлах байцаагч М.Эрдэнэчулуун, аудитор,
санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор, аудитор,
санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор
санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цолмонтуяа, Ч.Буянбат,
Б.Пүрэвсүрэн нар дотоод аудит хийж гүйцэтгэж 33 заалт бүхий зөвлөмж өгч
ажиллалаа.
2. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны
өдрийн 29/01 албаны даргын баталсан “Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн
багцад хамаардаг байгууллагуудад 2022 оны 4 дугаар улирлын шилэн дансны үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу аудитор санхүүгийн
хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат, Б.Пүрэвсүрэн нар хяналт шалгалт хийж
гүйцэтгэлээ.
3. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны
өдрийн 29/02 албаны даргын баталсан “Арвайхээр сумын 5 дугаар сургуулийн 2022
оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу аудитор,
санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цолмонтуяа хяналт шалгалт хийж
байна.
4. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны
өдрийн 29/03 албаны даргын баталсан “Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэгийн 2022
оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу аудитор,
санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал хяналт шалгалт
хийж байна.
5. 2023 оны 01 дүгээр сарын 09-ны
өдөр албаны дарга албан хаагчдад “Бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?”, “Энергийн менежмент”
сургалтыг хийж 2023 оны төлөвлөгөөг гаргаж ажиллалаа.
6. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны
өдөр зохион байгуулсан “Нээлттэй Өвөрхангай” хөтөлбөрийн хэлэлцүүлэгт албаны
дарга, архив бичиг хэргийн ажилтан нар хамрагдлаа.