1. 2022 оны 06
дугаар сарын 08-ны өдрийн 29/10 албаны даргын баталсан Зүүнбаян-Улаан сумынн
Эрүүл мэндийн төвийн 2020,2021,2022 оны 1 дүгээр улирлын санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу аудитор, санхүүгийн
хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн хяналт
шалгалтын улсын байцаагч Ц.Цолмонтуяа нар хяналт шалгалт гүйцэтгэж нийт 16196,1
мянган төгрөгийн зөрчил илрүүлж, илүү олгосон нэмэгдэл 417,7 иянган төгрөгийг
нөхөн олгуулахаар, данс бүртгэлд тусгаагүй ажил гүйлгээ 7000,0 мянган төгрөгийг
буцаан төлүүлэх улсын ахлах байцаагчийн 2 акт тогтоож, илэрсэн зөрчлийг
арилгуулах, цаашид давтан гаргахгүй байхаар 6 заалт бүхий 1 албан шаардлага
хүргүүлсэн.
2. 2022 оны 06
дугаар сарын 13-ны өдрийн 29/12 албаны даргын баталсан “Аймгийн гамшгаас
хамгаалах эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардлын 2021 оны санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу санхүүгийн хяналт
шалгалтын улсын ахлах байцаагч С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн хяналт,
шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам, Ч.Буянбат нар хийж гүйцэтгэлээ. Энэ удаагийн шалгалтаар и-баримттай холбоотой 11466,9 мянган төгрөгийн
зөрчил илэрч тухайн байгууллагын нягтлан бодогч нарт цаашид анхан шатны
баримтад и-баримтыг бүрэн хавсаргаж ажиллахыг анхааруулж ажилласан.
3. 2022 оны 07
дугаар сарын 19-ны өдрийн 29/13 албаны даргын баталсан “Аймгийн орон нутгийн
хөгжлийн сангийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай”
удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч
Н.Лхамдолгор, аудитор санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цолмонтуяа
нар хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.
4. 2022 оны 07
дугаар сарын 19-ны өдрийн 29/14 албаны даргын баталсан “Аймгийн Засаг даргын
нөөц хөрөнгийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай”
удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч
С.Дуламжаргал, аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
Б.Чанцалдулам нар хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.
5. 2022 оны 07
дугаар сарын 19-ны өдрийн 29/15 албаны даргын баталсан “Төсвийн Ерөнхийлөн
захирагчийн багцад хамаардаг байгууллагуудад 2022 оны 2 дугаар улирлын шилэн
дансны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу аудитор
санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат хяналт шалгалт хийж
гүйцэтгэж байна.
6. Албаны 2022 оны
эхний хагас жилийн тоон болон бичмэл тайланг 2022 оны 07 дугаар сарын 08-ны 55
дугаар тоот албан бичгээр хүргүүлсэн.
7. 2022 оны эхний
хагас жилийн санхүүгийн тайланг гаргаж, 2023 оны төсвийн төсөлөө Санхүү, төрийн
сангийн хэлтэст нэгтгүүлсэн.
8. 2022 оны 6
дугаар сарын 30-нд улсын болон орон нутгийн үзлэг тооллогот хамрагдаж холбогдох
материалыг Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн.