2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
1.
2022 оны 03
дугаар сарын 10-нд Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэнээс ирсэн хүсэлтийн
дагуу 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 29/08 аймгийн Засаг даргын баталсан Тарагд
суманд баригдсан бизнес хөгжлийн төвийн зориулалттай барилгын гүйцэтгэлд хяналт
шалгалт хийх тухай удирдамжийн дагуу санхүүгийн үйл ажиллагаанд аудитор,
санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам хийж гүйцэтгэлээ.
2. 2022 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 29/09 дугаар албаны
даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад
хамаарагддаг байгууллагуудад 2022 оны 1 дүгээр улирлын шилэн дансны үйл
ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат,
аудитор Н.Алтанганаа нар хийж гүйцэтгэж байна.
3.
2022 оны 04
дүгээр сарын 25-ны өдрийн 29/01 аймгийн Засаг даргын баталсан Дотоод аудитын
удирдамжийн дагуу Баян-Өндөр, Сант, Төгрөг, Нарийнтээл сумдын Засаг даргын
Тамгын газрын 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж гүйцэтгэж
байна.
4.
4 дүгээр сарын 7 буюу "Дэлхийн эрүүл мэндийг
хамгаалах өдөр"-т зориулан хүүхдүүдийн улирлын томуугийн дэгдэлт болон
короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдүүдийн дархлааг дэмжих
зорилгоор тус албаны 8 албан хаагчийн хүүхдүүдийн судалгааг авч 16-с доош насны
13 хүүхдэд хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих витаминаар витаминжуулах ажил
өрнүүллээ.
5. Албаны
“Эцэг эхийн зөвлөл”-өөс ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн нэгжийн ахлах мэргэжилтэн
Э.Хоролсүрэн-ийг урьж “Гэр бүлийн үнэ цэнэ- Гэр бүлийн үүрэг оролцоо” сэдэвт
сургалтыг албан хаагч болон гэр бүлийн гишүүдэд зохион байгууллаа. Сургалтад
нийт 7 албан хаагч 5 гэр бүлийн гишүүн
нийт 12 хүн хамрагдсан.
6.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2022.03.30-нд аймгийн Орон нутгийн өмчийн
газартай хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд амжилттай зохион байгууллаа. Нийт 56
иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан.
7. Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан 3 удаагийн
цахим сургалтад нийт 8 албан хаагч хамрагдсан байна.
8. 2022 оныг "Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх - Орчны
бохирдлыг бууруулах жил" болгон зарласантай холбогдуулан албаны шатны
аюулгүй байдлыг хангах орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс албан
хаагчдын гэр бүлтэй хамтран шат хоорондын зайг битүүлж цэцгийн тавиур хийж, цэцэг
тарилаа.
9. 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулагдсан
“Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын нэгдсэн сургалт”-д архив бичиг
хэргийн ажилтан хамрагдсан.