logo
Өвөрхангай аймгийн
Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба

Хужирт сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2022 оны 02 дүгээр сарын 18-ны өдрийн баталсан 29/06 тоот удирдамжийн дагуу Хужирт сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн 2021 оны санхүүжилт, үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, түүний зарцуулалтын байдал, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, үр дүн, зээлийн эргэн төлөлт, ашиглалт, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалтын байдал зэргийг хамруулан шалгалаа.

Шалгалтаар хяналтын зөвлөл улирал болон жил бүр зээлийн зориулалт, зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажилладаггүй, сангийн үйл ажиллагааны талаар сумын нийт иргэдэд мэдээлсэн ажлын тайлан байхгүй, сангийн үйл ажиллагааны тайланг ИТХурлаар хэлэлцүүлдэггүй, сангийн бүх үйл ажиллагааг зөвхөн хариуцсан мэргэжилтэнд даалгаж орхисон, сангийн хүүгийн орлогоос 2022 онд зарцуулах зардлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлуулалгүй зарцуулалт хийсэн, зээлийн хугацаа хэтрэлт өндөр байгаа зэрэг зөрчил илэрч байгаа нь төсөл сонгон шалгаруулалтыг анхнаасаа чанаргүй хийдэг, төслийн хэрэгжилтэд хяналт тавьдаггүй, иргэд олон нийтэд сангийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл хийдэггүй, эрсдлээс хамгаалах сангаас сумын Засаг даргын захирамжгүйгээр хөрөнгө зарцуулдаг, бараа материалын тайланг гаргаж баталгаажуулдаггүй, шаардах хуудас бичилгүйгээр материалыг шууд зарлагдаж байгаа нь сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэлийг бий болгож байна.  

Энэ удаагийн шалгалтаар зээлийн гэрээ бүрэн дуусгавар болсон 13 зээлдэгчийн 32093,2 мянган төгрөгийн, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй 15 зээлдэгчийн 28690,6 мянган төгрөгийн нийт 60783,8 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлж, шалгалтын хугацаанд зээлийн гэрээ нь бүрэн дуусгавар болсон 2 зээлдэгчийн 3107,7 мянган төгрөгийг төлүүлж зээлийг хаасан, явцын хугацаа хэтрэлттэй 4 зээлдэгчийн  3446,0 мянган төгрөгийг төлүүлж хэвийн төлөлттэй болгосон, 2225,5 мянган төгрөгийн явцын хугацаа хэтрэлттэй 1 зээлдэгч 3337,5 мянган төгрөгийг төлж зээлээ хаасан, 2013-2018 онд зээл авч гэрээний хугацаа бүрэн дуусгавар болсон 10 зээлдэгчийн 21836,4 мянган төгрөгийг шүүхэд шилжүүлэх, 2019 онд зээл авч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй явцын хугацаа хэтрэлттэй 10 зээлдэгчийн 21093,9 мянган төгрөгийн зээлийг хэвийн төлөлттэй болгох зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн 4 заалт бүхий албан шаардлага өглөө.

Эрсдлээс хамгаалах сангийн 25600,5 мянган төгрөгийн худалдан авалтанд бараа материалын тайлан гаргаагүй, 2500,0 мянган төгрөгийн компъютер худалдан авсан боловч үндсэн хөрөнгөд бүртгээгүй нийт 28100,5 мянган төгрөгийн зөрчил илэрч зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага өгч, цаашид анхаарвал зохих асуудалд 9 заалттай зөвлөмж хүргүүллээ.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2022.01.01 - 2022.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2022 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 3 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2022 онд 2466 иргэн 40678 удаа, 2021 онд 9632 иргэн 55718 удаа үзсэн байна