logo
Өвөрхангай аймгийн
Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба

Хаус хороолол төслийн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын товч танилцуулга

Арвайхээр Цэцэрлэгжилт ОНӨААТҮГазрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоотоор ирүүлсэн хүсэлт, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын баталсан 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 29/03 тоот удирдамжийн дагуу тухайн байгууллагын 2020 оны 11-ээс 12 сарын, 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд 01 дүгээр сарын 18-ны өдрөөс ажлын 19 хоногийн хугацаанд шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтад хамрагдсан асуудлууд:

Ø  Хаус хорооллын үйл ажиллагаа, борлуулалтын орлого, өртөг зардал, үр дүнгийн байдалд судалгаа хийж, хөрөнгийн зарцуулалтын байдалд  үнэлэлт дүгнэлт хийх

Ø  Газар олголтын үйл явц, түүний үр дүн

Ø  Ажилчид, албан хаагчдын цалин хөлс олголт, тооцоо бодолт хууль журмын дагуу олгосон эсэх

Ø  Үндсэн болон эргэлтийн хөрөнгийн бэлтгэл, зарцуулалт, тооллого хийж, тооцоо бодсон байдал

Ø  Тухайн байгууллагын дотоод журам, хамтын гэрээ, ТУЗөвлөлийн шийдвэр, санхүүгийн талаар гарсан байгууллагын даргын тушаал, гадны харилцагч байгууллага хүмүүстэй хийсэн гэрээ хэлцэлтэй танилцаж  хууль эрх зүйд нийцэж  буй  эсэх

Ø  Үйлчилгээний үнэ, тариф түүнтэй холбогдон гарсан журам, заавар

Ø  Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт түүний үр дүн

Ø  Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлан тэнцэл гаргалтын байдал

Ø  Байгууллага иргэд хоорондын тооцоо, өр авлагын байдал зэрэг асуудлуудыг хамруулан хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил: Нягтлан бодох бүртгэлийг стандарт хөтлөлт сайжирсан боловч бүтээн байгуулалтуудад үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлуудыг дутуу шингээсэн, бараа материалын тайланд зарлагын баримт шаардах хуудас илүү бичсэн 78,5 мянган төгрөг, шаардах хуудасгүйгээр зарлагадсан  40,0 мянган төгрөг, жилийн эцсийн санхүүгийн тайланд өмнөх оны авлага 31500,0 мянган төгрөгийг борлуулалтын орлогоор, орлого үр дүнгийн тайланд тайлант үеийн үр дүн 69313,6 мянган төгрөгөөр дутуу, бараа материалын тодруулга тайланд аж ахуйн материалын орлогыг 1000,0 мянган төгрөгөөр дутуу тайлагнасан зэрэг нийт 101932,1 мянган төгрөгийн зөрчил илрүүлсэн.

Авсан арга хэмжээ: Илэрсэн зөрчлийг шалгалтын хугацаанд арилгуулж, санхүүгийн үйл ажиллагааг хэрхэн хөтлөх талаар нягтлан бодогчид  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, жилийн эцсийн тайланд өөрчлөлт оруулан үнэн зөв гаргуулж, цаашид анхаарч ажиллах 4 заалт бүхий зөвлөмж өглөө.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2022.01.01 - 2022.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2022 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 3 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2022 онд 2466 иргэн 40615 удаа, 2021 онд 9632 иргэн 55718 удаа үзсэн байна