АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН БАТАЛСАН 29/02 ТООТ УДИРДАМЖИЙН ДАГУУ ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, БАРУУНБАЯН-УЛААН, ХУЖИРТ СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМИЙН ГҮЙЦЭТГЭЛД ДОТООД АУДИТЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.
1.Нийтлэг үндэслэл
Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу
орон нутгийн төсвийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд Төсвийн тухай хуулийн 14
дүгээр зүйл, 14.2.10-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын
хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэсэн заалтыг үндэслэн
дотоод аудит хийж дүгнэлт өгөх, илэрсэн асуудалд чиглэсэн зөвлөгөө өгөх, цаашид
үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
2. Дотоод аудитын зорилго
Эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн төлөвлөлт, захиалгын
үндэслэл, худалдан авалт, зарцуулалт, эмийн нөөц бүрдүүлэлт, эмчилгээ,
оношлогооны стандарт, удирдамж мөрдөлт, эмийн зардлыг нягтлан бодох бүртгэл,
тайлан балансад тусгаж байгаа байдал, өр авлагын байдлыг үнэлэн, дотоод аудит
хийж, эрүүл мэндийн байгууллагуудын хэмжээнд эрсдэлтэй, дотоод хяналт сул
хэрэгжиж буй асуудлыг тодорхойлж, холбогдох заавар зөвлөмжөөр хангах.
3. Дотоод
аудитын хамрах хүрээ, хязгаарлалт
Хархорин сумын
нэгдсэн эмнэлэг, Баруунбаян-Улаан сумын Эрүүл мэндийн төв, Хужирт сумын Эрүүл
мэндийн төвийн 2020 оны эмийн үйл ажиллагааг хамруулах
бөгөөд сонгогдсон эрүүл мэндийн төвүүдийн зөвхөн эмийн үйл ажиллагаанд
чиглүүлэхийг зорьсон, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн цаг хугацаанд аудитыг
багтааж, үр дүнг тайлагнах шаардлагатай тул дурдсан байгууллагуудын засаглалын
бүтэц, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл явц, санхүүгийн үйл
ажиллагааг бүхэлд нь авч үзэхгүй боловч эдгээрийн зөвхөн эмийн үйл ажиллагаатай
холбогдох хэсгийг хамруулна. Мөн төрийн аудитаас “Төрөөс эмийн талаар баримтлах
бодлого”-ын хэрэгжилтэд аймгийн хэмжээнд аудит хийгдэж байгаа тул бодлогын
хэрэгжилтийг хамруулахгүй.
4. Дотоод аудитын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгууллагын аудиторууд, аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, хүүхдийн
тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, эмийн чанар, аюулгүй байдал хариуцсан
мэргэжилтэн, ахлах нягтлан бодогч нартай
хамтран хийж гүйцэтгэсэн.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү