2021 ОНЫ 11 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
1.
2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29/21 дугаар албаны
даргын баталсан удирдамжийн дагуу Уянга сумын сум хөгжүүлэх сангийн 2020 оны
үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч
Н.Лхамдолгор гүйцэтгэж, нийт 140,084,7 мянган төгрөгийн зөрчил илэрч, шалгалтын
хугацаанд 30938,5 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулж, 109146,2 мянган
төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 5 заалт бүхий албан шаардлага өгсөн.
2.
2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 29/22 дугаар албаны
даргын баталсан удирдамжийн дагуу Хархорин сумын Сум хөгжүүлэх сангийн 2020 оны
санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
Б.Чанцалдулам, Ч.Буянбат нар хийж гүйцэтгэхдээ шалгалтын хугацаанд 14650,8
мянган төгрөгийг зөрчлийг арилгуулж, нийт 77,786,4 мянган төгрөгийн зөрчил илэрсэнээс
25216,2 мянган төгрөгийн зөрчил нь шүүхийн байгууллагад шилжүүлсэн тул 52,570,2
мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 2
заалт бүхий албан шаардлага өгсөн.
3.
2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 29/23 дугаар албаны
даргын баталсан удирдамжийн дагуу Хархорин сумын Засаг даргын тамгын газрын
2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах
байцаагч Н.Лхамдолгор, аудитор Д.Буяндэлгэр нар гүйцэтгэж, нийт 9,764,2 мянган
төгрөгийн зөрчил илэрч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 4 заалт бүхий албан
шаардлага өгсөн.
4.
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хархорин сумын
төсөвт байгууллагуудад “Байгууллагын эрсдэлийн удирдлага”, “Дотоод хяналтыг
хэрэгжүүлэх арга зүй” гэсэн 2 сэдвийн
хүрээнд сургалтыг зохион байгууллаа.Сургалтад нийт 16 байгууллагын дарга, нягтлан
бодогч, дотоод хяналтын нэгжийн ажилтан гэсэн нийт 48 хүн хамрагдсан. Сургалтын
үеэр байгууллагын санхүүгийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх гарын авлагаар хангаж,
мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
5.
2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн
газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан "Төрийн жинхэнэ албан
хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, тайлагнах" гэсэн
сэдэвт сургалтад албаны дарга М.Эрдэнэчулуун, улсын байцаагч Ц.Цолмонтуяа нар хамрагдав.