logo
Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх
Санхүүгийн хяналт, аудитын алба

2020 ОНЫ ШУДАРГА БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

    САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,

ШУДАРГА БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН 

            2021.01.06.                                                                                                                                                                                          Арвайхээр

№№

Хийж гүйцэтгэх ажил

Хүрэх үр дүн

Биелэлт

 

1


Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргаж холбогдох газарт хүргүүлэх

 

Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж хүргүүлснээр ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор  батлагдсан “ Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын дагуу 6 нийтийн албан тушаалтнуудын 2019  оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулж тайланг аймгийн ЗДТГазарт хүргүүлсэн бөгөөд эхний хагас  жилд ажилтан, албан хаагчидтай холбоотой ёс зүйн зөрчлийн болон авлига, хүнд суртлын талаар асуудал гараагүй  болно.

2

  Албан хаагч, ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, манлайллыг төлөвшүүлэх арга хэмжээг зохион байгуулах

Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч, аудиторууд нь илрэх ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилгүй ажилласан байх.

Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч, аудиторууд нь хяналт шалгалт хийх бүрдээ “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг 39 удаа гарган албаны даргаар  баталгаажуулан ажилласан бөгөөд ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, ёс зүйн зөрчлөөр арга хэмжээ тооцогдсон албан тушаалтан байхгүй болно.

3

Байцаагч нарыг мэргэжил дээшлүүлэх  сургалтуудад хамруулах,  дотоод аудитын чиглэлээр мэргэшүүлэх.

Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий баг бүрдсэн байх

Олон улсад цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Монгол улс хорио цэрийн дэглэм тогтоосон тул олон нийтийн сургалт зохион байгуулагдаагүй боловч 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод “Улсын салбарын дотоод аудиторуудын зөвлөгөөн-2020”-д албаны дарга нэг аудиторын хамт тахимаар, бусад 4 улсын байцаагч, аудитор цахимаар оролцлоо. Мөн ММНБИ-ээс зохион байгуулсан тасралтгүй боловсролын сургалтад Архангай аймагт зохион байгуулагдаж албаны 3 улсын байцаагч танхимаар, албаны дарга болон 1  байцаагч онлайнаар хамрагдсан.

4

Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах .

aТөсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүр самбарт тавих

БШилэн дансны мэдээллийг цахим болон цаасаар ил тод болгох

Шилэн дансны тухай” хууль болон Ил тод байдлыг дагаж мөрдөх журмыг хэрэгжүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын 2011 оны 17-р тогтоолыг мөрдөж ажиллах.

Тайлант хугацаанд орон нутгийн төсвөөс нийт 162850,6 мянган төгрөгийн  санхүүжилтийг авч, ”Төсвийн  тухай “ хуулийн дагуу орон нутгийн гүйцэтгэх засаглал хөтөлбөр, үндсэн үйл ажиллагааны зардал арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХТэргүүлэгчдээс баталсан сарчилсан хуваарийн дагуу зардлын эдийн засгийн ангилал тус бүрээр санхүүжилтийг авч үндсэн үйл ажиллагаагаа явуулсан байна. Мөн нэмэлтээр 4000,0 сая төгрөгийн санхүүжилт авч Ланд-80 машинд засвар хийсэн.

Нийт төсвийн 88,6 хувь буюу 144224,1 мянган төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд төрийн хууль, ЗГ-ын тогтоол, Яамдын тушаал шийдвэр, байгууллагын дотоод журмын холбогдох заалтуудад нийцүүлэн байгууллагын даргын тушаал шийдвэрээр зарцууллаа.

Нийт цалин хөлсний зардалд 128489,4  мянган төгрөг зарцуулснаас 70802,9 мянган төгрөг буюу 55,1 хувийг үндсэн цалинд,  удаан жилийн нэмэгдэлд 8808,9 мянган төгрөг буюу 6,8 хувийг, зэрэг дэвийн нэмэгдэлд 9126,7 мянган төгрөг буюу 7,1 хувийг, хоолны хөнгөлөлтөд  9455,0 мянган төгрөг буюу 7,4 хувийг , 7318,1 мянган төгрөг буюу 5,7 хувийг мэргэжлийн зэрэг, 2800,0 мянган төгрөг буюу 2,2 хувийн түлээ нүүрсний хөнгөлөлт, 7701,2 мянган төгрөг буюу 5,9 хувийг шагналт цалин болон гэрээт ажлын хөлсөнд тус тус зарцуулсан байна.            Сарчилсан хуваарийн дагуу батлагдсан төсвөөс 18626,5 мянган  төгрөг буюу нийт төсвийн  11,4 хувийг бараа үйлчилгээний бусад зардалд төсвийн зардлын зүйл анги тус бүрд нь зарцуулах ёстойгоос 18626,5 мянган төгрөг буюу 11,4 хувийг зарцуулж, харилцагч болон бэлтгэн нийлүүлэгчийн хооронд өргүй, авлагагүй гарсан байна. Хангамж бараа материалын зардлыг нэг байцаагч буюу бичиг хэргийн ажилтанд ноогдох мөнгөн дүнгээр авч үзвэл 640,5 мянган төгрөг байна.

Төсвийн нээлттэй ил тод байдлыг ханган Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн дагуу  төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн мэдээ тайланг сар улирлаар нь гарган холбогдох газруудад хуулийн хугацаанд  цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлж, байгууллагын мэдээллийн самбарт төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, шилэн дансны төсвийн төлөвлөгөөг гүйцэтгэлтэй харьцуулсан харьцуулалтаар гарган байршуулж мэдээллийн ил тод нээлттэй байдлыг ханган ажиллаж хэвшсэн. Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих ажлыг сайжруулж үндсэн хөрөнгө болон бараа материалын иж бүрэн бүртгэл тооллогыг хийн бүртгэлд байгаа машин тоног төхөөрөмжийн хадгалалт хамгаалалтад байнгын хяналт тавьж хэвшсэн байна. Тус албанд Ланд крузерь-80 маркын машиныг 36000,0 сая төгрөгөөр шилжүүлэн авсан, мөн тус алба нь орон нутгийн өмчийн газарт хүсэлт хүргүүлж тоног төхөөрөмжийн данснаас 2308,7 мянган төгрөг, тавилга эд хогшлын данснаас 514,6 мянган төгрөгийн хөрөнгийг актлуулах зөвшөөрлийн дагуу үндсэн хөрөнгөнөөс хасаад байна.

 

5

 

  Олон нийтийн сүлжээнд албан ёсны цахим хуудсыг нээн ажиллуулах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллана.

 

Иргэд олон нийт тус албаны үйл ажиллагаа үнэн зөв явагдаж байгаа талаарх мэдээллийг тухай бүр авсан байна.

 

 

 

Санхүүгийн хяналт, аудитын албаны  үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах зорилгоор хяналт шалгалтын дүн болон үйл ажиллагааны  мэдээллийг  Аудитын хорооны хуралд 2 удаа, Засаг даргын зөвлөлийн хуралд 1 удаа тус тус  асуудал оруулсан байна. Албаны веб хуудсыг шинэчлэн 2020 онд хийгдсэн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр 46 мэдээллийг байршуулж ажилласан байна.

6

       2020 оны зорилтот “Түүх соёл өв уламжлалаа брэнд болгоцгооё”  ажлын хүрээнд:

 

Албан хаагч бүр түүх, өв соёлын талаар мэдээлэлтэй болсон байна

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд албан хаагч бүр өөрийн олж авсан түүх соёл, өв уламжлалын талаар мэдлэг, мэдээллээ бусад албан хаагч бүрд танилцуулан мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Тухайн онд 5 сургалтыг Цайны түүх соёл, Монгол дээлний үүсэл, билэгдэл, Хувь хүний хөгжил, төлөвшил, Мөргөл хийх, түүн  ач тус, Ногоон дахь эх бурхны тухай, Эрүүл зөв хооллолт зэрэг сэдвүүдээр хамт олны дунд зохион байгуулж сургалтаар олж авсан мэдлэг мэдээллээ хэрэгжүүлж ажиллаж байна.

 

Санхүүгийн хяналт, Аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн аваха хугацаа 2021.01.01 - 2021.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2020 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 4 1 3 75%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Батөлзий 4 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучинус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2021 онд 6076 иргэн 41587 удаа, 2020 онд 9856 иргэн 54157 удаа үзсэн байна