Зүүнбаянулаан сумын ЗДТГазар
Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018
оны 04 дүгээр сарын 26-ны өдөр баталсан 29/11 тоот удирдамжийн дагуу Зүүнбаян-Улаан сумын ЗДТГазрын
2017 оны санхүүгийн баримтанд шалгалт хийхэд дараах зөрчил илэрлээ. Тухайлбал ажилтнуудын гарт олгох цалингаас хөдөлмөрийн хуулийг зөрчиж олон
төрлийн суутгал хийдэг, жолоочийн замын хуудас болон тооцоо бодсон баримт байхгүй, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн
акт бүрэн үйлдээгүй, НДШимтгэлийн авлага
үүсгэсэн, шатахуун, бичиг хэрэг, сэлбэг хэрэгслийг орлогод дутуу авсан,
ажлаас чөлөөлөгдсөн тушаалд гэнэт халагдсаны тэтгэмж олгох шийдвэр гаргаагүй,
“Хөрөнгө зарцуулах тухай” сумын Засаг даргын захирамжаар зарцуулж байгаа хөрөнгөнд
анхан шатны баримтын бүрдэл байхгүй шилэн дансанд мэдээлэл дутуу оруулсан зэрэг нийт 5555,1 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, 10 заалт бүхий зөвлөмжийг
өгөв. Мөн ЗДТГ-ын удирдлага, нягтлан бодогч, нярав нарт илэрсэн зөрчил
дутагдалд тулгуурлан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Зүүнбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургууль
Ерөнхий боловсролын сургуулийн
2017 оны санхүүгийн баримтанд шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар эд хариуцагч нь агуулхын бүртгэл хөтөлдөггүй, үдийн цай
болон дотуур байрны хүүхдийн хоолны зарцуулалтын шаардах нь хүүхдийн ирцийн
бүртгэлтэй зөрүүтэй, түрээсийн төлбөрийг өөрийн орлогод тусгалгүй шууд
зарцуулсан, багш ажилчдын цалинг олгохдоо
нярваар дамжуулан олгож төрөл бүрийн тооцоо, суутгалыг хийж байгаа зөрчил
байна. Энэ удаагийн шалгалтаар 1823,0 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 4 заалт
бүхий 1 албан шаардлага болон зөвлөмж өгч ажиллаа.
Зүүнбаян-Улаан сумын Сургуулийн өмнөх боловсролын
байгууллага
Шалгалтаар ээлжийн амралтын мэдэгдлийг батлагдсан маягтын
дагуу зөв бичилт хийж гаргаагүй, хүүхдийн хоолны мөнгийг
зүй бусаар зарцуулдаг, хуурамч баримт бүрдүүлэн мөнгө гарган авдаг, агуулахын
бүртгэл хөтөлдөггүй, хүүхдийн тоог нэмж бичдэг, шаардах хуудсыг засдаг,
ажилчдын цалингаас хууль журамд нийцээгүй суутгалуудыг хийдэг, хүнсний
материалын үлдэгдэл, орлого, зарцуулалт, цэцэрлэгийн хүүхдийн ирцэд хяналт
тавьж ажилладаггүй зэрэг зөрчлүүд илэрч байна. 2017 оны санхүүгийн баримтанд
нийт 10580,0 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 5348,0 мянган төгрөгийг нөхөн
төлүүлэх улсын ахлах байцаагчийн 2 акт тогтоолоо.
Зүүнбаянулаан сумын
Соёлын төв.
Шалгалтаар уралдаан тэмцээн,
уран бүтээлийн зардлаас мөнгөн шагнал олгосон
боловч хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, материал худалдан авч
бүжгийн хувцас хийлгэсэн боловч орлогод аваагүй зөвхөн эрхлэгчийн тушаалыг
хавсаргасан, цалингийн урьдчилгаа олгохдоо өргөдөл, цохолтгүйгээр олгосон,
бусдаар гүйцэтгүүлсэн төлбөр, хураамж, гэрэл цахилгааны зардлаас зориулалт
бусаар зарцуулсан, кассын тайлан гаргадаггүй зэрэг зөрчлүүдээс анхан шатны
баримттай холбоотой 1554,0 мянган төгрөг,
зориулалт бус зарцуулалт 396,9 төгрөгийн нийт 1950,9 мянган төгрөгийн зөрчлийг
илэрч зөрчил арилгах, давтан гаргахгүй байх 4 заалт бүхий зөвлөмжийг өгөв.
Зүүнбаянулаан сумын
Эрүүл мэндийн төв
Санхүүгийн
хяналт, аудитын албаны даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр баталсан 29/11 тоот удирдамжийн дагуу Зүүнбаян-Улаан сумын
Эрүүл мэндийн төвийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт
хийгдлээ. Шалгалтаар нийтдээ 795,2 мянган төгрөгийн зөрчил илэрч, цалин дутуу
суутгасан 186,5 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт
тогтоон, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан 608,7 мянган төгрөгийн
зөрчлийг засаж залруулах 7 заалт бүхийн зөвлөмж өгч, тус сумын төсвийн
байгууллагууд, ажилчдын гарт олгох цалингаас төрөл бүрийн суутгалуудыг их
хэмжээгээр хийдэг нийтлэг зөрчлийг арилгуулахаар 5 заалт бүхий улсын
байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.