Хужирт сумын ЗДТГазар
Санхүүгийн хяналт, аудитын албаны
даргын баталсан 2018 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 29/10 тоот удирдамжийн дагуу Хужирт сумын ЗДТГазрын санхүүгийн
үйл ажиллагаанд шалгалт хийхэд анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт хэвийн
явагдаж, мэдээ тайланг хугацаанд нь гаргаж хэвшсэн мөн харилцагч
байгууллагуудтай оны эцэст тооцоо нийлэн үлдэгдэлийг баталгаажуулсан сайн тал байгаа
боловч Засгийн газрын 147 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 02 тоот албан
даалгаварыг мөрдөж ажиллаагүй 2996,4 мянган төгрөг, цалингаас хийх суутгалыг зөв тоцоогүйгээс 33,2 мянган
төгрөг илүү олгосон зөрчил илэрлээ.
Соёлын төв.
Хужирт сумын Соёлын төв нь энэ
удаагийн шалгалтаар байгууллагын санхүү,
нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч шатахууны
тайлан гаргаагүй, жолоочийн тооцооны хуудас бичээгүй, кассын тайлан гаргаагүй, тушаал нь давхцан гарсан, зарим
тушаалуудыг товъёогт бүртгээгүй, зөрчил илэрлээ.
1 дүгээр цэцэрлэг
Хужирт сумын 1 дүгээр цэцэрлэгийн
санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд анхан шатны болон нягтлан бодох
бүртгэл хөтлөлт, эмх цэгц харьцангүй сайн байна. Харин байгууллагын албан хэрэг
хөтлөлт тухайлбал тушаал төлөвлөлт, хадгалалт хангалтгүй байна. Цаашид тушаалыг зөв төлөвлөн гаргаж байх ба багш
ажилчдад олгосон үр дүнгийн урамшууллаас хийх суутгалыг дээрх журмын дагуу хийх
хэрэгтэй байна.
2 дугаар цэцэрлэг
Хужирт сумын 2 дугаар цэцэрлэг энэ удаагийн шалгалтаар ур чадварын
нэмэгдлийг тушаалгүйгээр олгосон, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт
бичгийг боловсруулан, баталж мөрдөөгүй, тоног төхөөрөмжийн паспортуудын
шинэчлэлтүүдийг тухай бүр бичилтийг хийгээгүй, үр дүнгийн урамшууллаас ХХОАТатварыг
суутган тооцохдоо НДШимтгэлийг хассан дүнгээс тооцож олгох, тушаалын товъёог
үйлдээгүй, зарим тушаалыг давхцуулан гаргасан зэрэг зөрчил илэрсэн байна.
Ерөнхий боловсролын сургууль
Хужирт сумын сургууль нь ээлжийн амралтын мэдэгдлийг буруу бичдэг, цалин,
бичиг хэрэг, ном хэвлэл худалдан авах, цэвэр бохир усны зардлаас зориулалт
бусаар зарцуулсан, замын зардлын баримт дутуу, албан тоот, маягтыг бараа
материалын тайланд орлогод авч зарлагдаагүй, бараа материалыг нэр төрөл бүрээр
нь тайланд тусгаж нярвын тайлан гаргадаггүй, тушаал шийдвэрийн дугааргүй, зарим
тушаалыг архивлаагүй, ХХОАТатвар илүү суутгасан зэрэг, нийтдээ 3963,9 мянган
төгрөгийн зөрчил илэрч, дээрх зөрчил дутагдлыг цаашид дахин давтан гаргахгүй
байхыг анхааруулж, 5 заалт бүхий зөвлөмж өгч ажиллалаа.