1.
2020 оны эхний хагас жилийн тоон тайлан, торгууль
шийтгэврийн биелэлтийг гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлсэн.
2.
2020 оны эхний хагас жилийн албаны санхүүгийн тайлан
мэдээ, 2021 оны төсвийн төслийг тус тус санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлж
ажилласан.
3.
2020
оны 02 дугаар улирлын шилэн дансны хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийж байна.
4.
Арвайхээр
сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт
шалгалтаар тогтоогдсон 1674,6 мянган төгрөгийн актыг баталгаажуулахаар аймгийн
Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсний дагуу ИХАШШүүхийн шүүгчийн
145/Ш32020/01305, 145/Ш32020/01735 дугаар захирамжаар баталгаажуулах нь зүйтэй
гэдэг шийдвэр гарсан тул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт актыг
баталгаажуулах гүйцэтгэх ажиллагааг хийлгэхээр хүргүүлсэн.
5.
Арвайхээр тохижилт үйлчилгээ, Цэцэрлэгжилт, Нийтийн
тээвэр гэрэлтүүлэг ОНӨААТҮГазруудын
2019, 2020 оны үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын үр дүн, 2020 оны
эхний хагас жилд санхүүгийн хяналт шалгалт хийгдсэн байгууллагуудын шалгалтын
танилцуулга. Үүнд Арвайхээр сумын 1 дүгээр цэцэрлэг, Хөгжимт драмын театр, Мал
эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тариалан эрхлэлтийг дэмжих сан,
Богд сумын Засаг даргын тамгын газар, Богд сумын Ерөнхий боловсролын сургууль,
Есөн-Зүйл сумын Ерөнхий боловсролын сургууль, 2019 онд Сум хөгжүүлэх санд
хийгдсэн хяналт шалгалтаар тогтоогдсон акт, албан шаардлагын биелэлтийг тус тус
аудитын хорооны хурлаар оруулж аудитын хорооны тогтоол гарсан.Тогтоолыг Аймгийн
иргэдийн төлөөлөгчдийн хурал, Арвайхээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал,
Санхүү төрийн сангийн хэлтэс, Сумдын Засаг дарга нар, Хяналт-шинжилгээ,
үнэлгээ, дотоод аудитын хэлтэст холбогдох баримтын хамт тус тус хүргүүлэв.
6.
Санхүүгийн
хяналт аудитын албаны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 29/02 дугаар
удирдамжийн дагуу Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын хэрэгжилтийн үйл
ажиллагаанд дотоод аудит хийх төлөвлөгөөний дагуу Аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурал, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Орон нутгийн
өмчийн газар, Арвайхээр сумын 2 дугаар
цэцэрлэг, Аймгийн Төв номын сан, Санхүүгийн хяналт, аудитын алба, Төрийн
үйлчилгээний нэгдсэн төв, Насан туршийн боловсролын газар тус тус дотоод аудит хийж гүйцэтгэж
ажилласан.
7.
Сангийн
сайдын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар удирдамжийн дагуу улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн
зураг төсөл болон батлагдсан төсвийн хэмжээ түүний гүйцэтгэлийн байдалд хяналт
шалгалт хийх гэж байгаатай холбогдуулан холбогдох байгууллагуудаас судалгаа авч
нэгтгэн Сангийн яаманд хүргүүлэн ажилласан.