logo
Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх
Санхүүгийн хяналт, аудитын алба

Нийтэлсэн : admin 2020-02-17 14:34:03

2019 ОНЫ 12 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн баталсан 29/21 тоот удирдамжийн дагуу Хархорин АЗЗА ТӨХК-ийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж цалин дутуу олгосон 376,5 мянган төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл дутуу тооцсон 1312,5 мянган төгрөг, анхан шатны баримт дутуу 4385,0 мянган төгрөг, нийтдээ 6074,0 мянган төгрөгийн зөрчил илэрч, зөрчлүүдийг цаашид дахин давтан гаргахгүй байхыг анхааруулж дараах 4 заалт бүхий зөвлөмжийг өгч ажилласан.

Аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан 29/20 тоот удирдамжийн дагуу Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нийтдээ 35539,8 мянган төгрөгийн зөрчил илэрч, илүү олгосон цалин, ээлжийн амралтын олговрыг давхардуулсан 993,6 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, эдгээр зөрчлүүдийг цаашид дахин давтан гаргахгүй байхыг анхааруулж, 4 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, цаашид анхаарч ажиллах 6 заалт бүхий зөвлөмж даалгаврыг өгч ажилласан.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн баталсан 29/19  тоот удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн АЗЗА ТӨХК-ийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 12  дугаар сарын 11-ний өдрийн баталсан 29/05  тоот дотоод аудитын хөтөлбөрийн дагуу Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2019 оны 1-9 дүгээр саруудын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийгдэж байна.

2019 оны ажил үүргийн хуваарийн дагуу иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын 4 дүгээр улирлын  мэдээ, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн мэдээ, авилгын эсрэг үндэсний хөтөлбөрийн биелэлт, төрийн албан хаагчийн сургалт хөгжил нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт, бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийн нөөцийн бүртгэл, 2018, 2019 онд томилогдсон албан хаагчийн судалгааг тус тус гарган холбогдох газруудад хүргүүлсэн.

 

 

 

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногын аяны хүрээнд төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Орон нутгийн өмчийн газартай хамтран нийт албан хаагчдыг гэр бүлийн хамт “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгуулж аймгийн Ганданпунцоглин хийдийн Хамба Лам Я.Ганзаяа, Гэр бүл хүүхэд  залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл-жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Санжаа нарыг урьж лекц уншуулж, нээлттэй ярилцлага хийсэн. Аяны хүрээнд хийсэн ажлын тайланг 2019.12.12-ний өдөр холбогдох газарт хүргүүлж ажилласан.

 

 

            ХЯНАСАН

                   ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР

  ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                     М.ЭРДЭНЭЧУЛУУН

 

               МЭДЭЭ ГАРГАСАН:

                       БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН                                Ш.НЯМТАМЖИД

 

 

Санхүүгийн хяналт, Аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн аваха хугацаа 2020.01.01 - 2020.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
© Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com