2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Санхүүгийн хяналт, аудитын аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталсан 29/16 тоот удирдамжийн дагуу Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нийтдээ 2681,7 мянган төгрөгийн зөрчил илэрч, дутуу олгосон ур чадвар, мэргэжлийн зэргийн нэмэгдэл 890,5 мянган төгрөгийг нөхөн олгох, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар 5 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, 9 заалт бүхий зөвлөмжийг өглөө.

Санхүүгийн хяналт, аудитын аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталсан 29/16 тоот удирдамжийн дагуу Бат-Өлзий сумын СӨБ-н  2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж анхан шатны баримтын бүрдэлтэй холбоотой 66,0 мянган төгрөг, цалин хөлстэй холбоотой 646,0 мянган төгрөгийн зөрчил илэрч зөрчлүүдийг арилгуулахаар 7 заалт бүхий зөвлөмжийг өглөө.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн баталсан 29/16 тоот удирдамжийн дагуу Бат-Өлзий сумын Соёлын төвийн  2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд  шалгалт хийж цалин хөлстэй холбоотой 65,8 мянган төгрөгийн зөрчил илэрч зөрчлүүдийг арилгуулахаар  5 заалт бүхий зөвлөмжийг өглөө.  

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталсан 29/16 тоот удирдамжийн дагуу Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд энэ удаагийн шалгалтаар анхан шатны баримтын бүрдэл дутуу 82,0 мянган төгрөг, цалин илүү олгосон 314,3 мянган төгрөг, зориулалт бусаар зарцуулсан 1190,3 мянган төгрөг, хөрөнгийг орлогод бүртгээгүй 491,8 мянган төгрөг, хөрөнгийг хий орлогод авч бүртгэл, тайланд тусгасан 2200,0 мянган төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын нормативыг 3453,5 мянган төгрөгөөр хэтрүүлэн зарцуулж, нийтдээ 7731,9 мянган төгрөгийн зөрчил илрүүллээ. 2691,8 мянган төгрөгийн зөрчил арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага өглөө.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталсан 29/16 тоот удирдамжийн дагуу Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд энэ удаагийн шалгалтаар цалин хөлстэй холбоотой 3196,3 мянган төгрөг, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан 3019,0 мянган төгрөг, анхан шатны баримт дутуу 345,0 мянган төгрөг, бичиг хэрэг, аж ахуйн материалыг орлого авалгүй шууд зарцуулсан 4322,3 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд цалинг дутуу тайлагнасан 899,7 мянган төгрөг нийтдээ 11782,3 мянган төгрөгийн зөрчил илрүүллээ. 3158,7 мянган төгрөгийн зөрчил арилгуулахаар 3 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, цаашид анхаарч ажиллах 5 заалт бүхий зөвлөмж даалгаврыг өглөө.

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29/16 тоот удирдамжийн дагуу Бат-Өлзий сумын 2 дугаар цэцэрлэгийн  2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж энэ удаагийн шалгалтаар хөрөнгө, материалыг орлогод бүртгээгүй 361,9 мянган төгрөг, цалин хөлстэй холбоотой 1762,2 мянган төгрөг, нийт 2124,1 мянган төгрөгийн зөрчил илэрч,зөрчлүүдийг давтан гаргахгүй байх 5 заалт бүхий зөвлөмжийг өглөө.  

 Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 29/17 дугаар удирдамжийн дагуу аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгахаар удирдамжийг танилцуулж, хүргүүлсэн боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн удирдамжаар 2017, 2018 оны эхний хагас жилийн баримтанд 2018 оны 09 дүгээр сард хяналт шалгалт хийгдсэн, 2018 оны сүүлийн хагасаас 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтанд энэ оны 07 дугаар сараас одоог хүртэл хяналт шалгалт хийгдэж байгаа тул энэ удаагийн хяналт шалгалтыг давхардуулан хийгээгүй болно.

            Монгол  Улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сард зохион байгуулагддаг  Бүх нийтээр мод тарих намрын өдөр –ийг  10 дугаар сарын 12-ны өдөр албаны албан хаагчид  Дэлгэрэх голын дагуу өөрийн байгууллагын хуваарьт модонд намрын цэнэг усалгааг  хийж гүйцэтгэлээ.

Аймгийн прокурорын газраас прокурор Ганцэцэг  манай албанд ирж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэний хэргийн хянан шийдвэрлэх хуулийн талаар яриа таниулга хийж ажилласан.

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 2 4 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 9 3 3 33%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 0 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 0 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 5 2 25%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 7262 иргэн 89542 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна