Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай

Санхүүгийн  хяналт, дотоод аудитын  албаны  даргын  үүргийг  түр орлон  гүйцэтгэгчийн  2023  оны  06  дугаар  сарын  09-ны  өдөр  баталсан  29/16  тоот удирдамжийн   дагуу  Баянгол сумын Ерөнхий боловсролын байгууллагын 2022 оны санхүүжилт, үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, түүний зарцуулалтын байдал, худалдан авалтыг сонгон шалгаруулалт, үр дүн, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, цалин хөлс, хүүхдийн хоолны норм норматив, санхүүгийн тайлан гаргалтын байдлыг шалгаж санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

Шалгалтаар Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас гаргасан шийдвэрүүд, ажилтнуудын цагийн бүртгэл, албан тушаалын цалин тогтоолт, цалингаас татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцоолж суутгасан эсэх, нягтлан бодох бүртгэлд бүх хөрөнгө, өр төлбөр, орлого зарлага зөв тусгагдсан эсэх, хөрөнгийн захиран зарцуулалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн байдал санхүүгийн мэдээллийн үнэн зөв, цаг хугацаандаа бэлтгэгдэх байдал, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын хэрэгжилт, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт зэрэгт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг хуулийн хугацаанд гаргаж, төсөв хөрөнгийг зарцуулахдаа холбогдох нотлох анхан шатны баримтуудыг бүрэн бүрдүүлж хэвшсэн байна.

Энэ удаагийн шалгалтаар Энэ удаагийн шалгалтаар  заалны орлогыг зориулалт бусаар зарцуулсан 2,936,150 (хоёр сая есөн зуун гучин зургаан мянга нэг зуун тавь) төгрөг, санхүүгийн тайланд тусгаагүй НДШимтгэлийн авлага 10,723.26 (арван мянга долоон зуун хорин гурван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг, нийт 2,946,873,26 (2 сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун далан гурван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийн зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүллээ.

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 1 17%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 1 13%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 1088 иргэн 28952 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна