Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай

Санхүүгийн  хяналт, дотоод аудитын  албаны  даргын  үүргийг  түр орлон  гүйцэтгэгчийн  2023 оны 06 дугаар сарын 23-ний өдөр баталсан 29/18 тоот удирдамжийн   дагуу  Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны санхүүжилт, үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, түүний зарцуулалтын байдал, худалдан авалтын сонгон шалгаруулалт, үр дүн, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, цалин хөлс, санхүүгийн тайлан гаргалтын байдлыг шалгаж санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

Шалгалтаар Тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, санхүүгийн тайлан баланс, ажил гүйлгээний мэдээ тайланг гаргаж, төсөв хөрөнгийг зарцуулахдаа холбогдох анхан шатны баримтуудын бүрдэл муу, төлбөрийн и-баримт дутуу байхад ажил гүйлгээг хийдэг, сургалт хөтөлбөрийн зарцуулалтын тайланг хавсаргаагүй, томилолт бодож олгохдоо томилолтын хуудсанд ирсэн буцсан он, сар, өдөр бичигдээгүй, олгохыг зөвшөөрч баталгаажуулалт хийгдээгүй, гарын үсэггүй, ажлын тайлан байхгүй байхад томилолтыг олгосон байна. Анхан шатны баримтын бүрдэл болон зориулалт бус зарцуулалтын алдаатай гүйлгээ гаргаж байгаа нь сумын төрийн  сангийн хяналт маш муу байна. Мөн ээлжийн амралтын мэдэгдлийг албан хаагч бүрээр бичдэггүй, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчтай эцсийн тооцоо хийдэггүй, цалин илүү, дутуу олгосон, цалин тогтоосон Засгийн газрын тогтоолыг мөрдөж ажиллаагүй, эрсдэлд суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө гаргаагүй, дотоод хяналтыг хийдэггүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Энэ удаагийн шалгалтаар илүү олгосон цалин 1,490,295 (нэг сая дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун ерэн тав) төгрөг,  дутуу олгосон цалин 1,227,869 (нэг сая хоёр зуун хорин долоон мянга найман зуун жаран ес) төгрөг, зориулалт бус зарцуулалт 1,563,128 (нэг сая таван зуун жаран гурван мянга нэг зуун хорин найм) төгрөг, и-баримтгүйгээр хийгдсэн 94,914,431 (ерэн дөрвөн сая есөн зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун гучин нэг) төгрөг, анхан шатны баримтын бүрдэл дутуу 2,735,725 (хоёр сая долоон зуун гучин таван мянга долоон зуун хорин тав) төгрөг нийт 101,931,448 (нэг зуун нэг сая есөн зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун дөчин найм) төгрөгийн зөрчлийг илрүүлж, илүү олгосон цалин 1,490,295 (нэг сая дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун ерэн тав) төгрөгийг төлүүлэх, дутуу олгосон цалин 1,227,869 (нэг сая хоёр зуун хорин долоон мянга найман зуун жаран ес) төгрөгийг нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоолоо.

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 1 3 30%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 2 2 29%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 0 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 5 0 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 0 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 5 2 25%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 5757 иргэн 74972 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна