logo
Өвөрхангай аймгийн
Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба

Тарагт суманд төслийн болон төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн барилгын ажилд хамтарсан хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг  даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн баталсан 29/08 тоот удирдамжийн хүрээнд, тус сумын иргэний хүсэлтийн дагуу Тарагт суманд баригдсан ажлын байр, нийтийн бие засах газар, нийтийн тээврийн зогсоол барих зэрэг ажлын гүйцэтгэлд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд, дээд байгууллагуудаас гарсан заавар журам, холбогдох баримт бичгийн хүрээнд хийж гүйцэтгэв. Тарагт сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө тухайн төслийн холбогдох тооцоо, судалгаа, ажлын тоо хэмжээ, техник, эдийн засгийн үндэслэлгүй, ямар ажлын байранд ямар үйлчилгээ явуулж, хичнээн хүн ажлын байраар хангагдаж хэдэн хүн үр өгөөжийг нь хүртэх талаар тооцоогүй, тус суманд энэ төв үнэхээр хэрэгтэй, эрэлт хэрэгцээтэй эсэх талаар судалгааг хийлгүйгээр төлөвлсөн, ажлын байрыг анх сумын ИТХ-аар батлуулахдаа Худалдааны нэгдсэн төв барина гэж батлуулсан атал явцын дунд цайны газар буюу ажлын байр гэж өөрчлсөн, хийж хэрэгжүүлэхээсээ өмнө, нийтийн тээврийн зогсоолийн газар зохион байгуулалтын асуудлыг оновчтой төлөвлөөгүйгээс шилэн кабелийн шугамд ойрхон баригдсан, нийтийн бие засах газрын бохирын худгийг хийлгэсэн боловч цэвэр усны асуудлыг одоог хүртэл шийдэж чадаагүй, ашиглалтад бүрэн ороогүй байгаа зэрэг нь Төсвийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам зэргийг мөрдөж ажиллаагүй, шийдвэр гаргагч нарын хууль, журмын талаарх мэдлэг дутмаг, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд явцын хяналтыг чанартай хийдэггүй зэргээс үүдэлтэй бөгөөд үүнээс үүдэн төсвийн хөрөнгө үргүй зарцуулагдах, эзэнгүйдэх, үхмэл хөрөнгө бий болох, үр өгөөжийг нь иргэд хүртэхгүй байх, гүйцэтгэгч байгууллагад хяналт тавихад хүндрэл үүсэх, төлөвлөснөөс илүү зардал нэмж гарах зэрэг сөрөг үр дагвар үүссэн байна гэж дүгнэлээ.

            Энэ удаагийн шалгалтаар Төсвийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нийтийн бие засах газрын барилга,  Авто зогсоолын  ажлыг гүйцэтгүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэхь заалтад тусгасан шаардлагыг хангасан төсөв, ажлын тоо хэмжээ боловсруулаагүй, барилгын хэлбэр хийц, хэмжээг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, 46 дугаар зүйлийн 46.1.6 заалтад тусгагдсан гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавих, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтын дагуу хавтас хэрэг бүрдүүлж, архивын нэгж болгон хадгалаагүй зэрэг зөрчил илэрлээ. 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2022.01.01 - 2022.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2022 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 4 3 1 25%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 3 0 1 33%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 3 0 3 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2022 онд 5534 иргэн 61024 удаа, 2021 онд 9632 иргэн 55718 удаа үзсэн байна