logo
Өвөрхангай аймгийн
Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба

2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

                                                     

1.    2022 оны 03 дугаар сарын 10-нд Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэнээс ирсэн хүсэлтийн дагуу 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 29/08 аймгийн Засаг даргын баталсан Тарагд суманд баригдсан бизнес хөгжлийн төвийн зориулалттай барилгын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу санхүүгийн үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Чанцалдулам хийж гүйцэтгэлээ.

2.    2022 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 29/09 дугаар албаны даргын баталсан удирдамжийн дагуу Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарагддаг байгууллагуудад 2022 оны 1 дүгээр улирлын шилэн дансны үйл ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Буянбат, аудитор Н.Алтанганаа нар хийж гүйцэтгэж байна.

3.    2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 29/01 аймгийн Засаг даргын баталсан Дотоод аудитын удирдамжийн дагуу Баян-Өндөр, Сант, Төгрөг, Нарийнтээл сумдын Засаг даргын Тамгын газрын 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж гүйцэтгэж байна.

4.    4 дүгээр сарын 7 буюу "Дэлхийн эрүүл мэндийг хамгаалах өдөр"-т зориулан хүүхдүүдийн улирлын томуугийн дэгдэлт болон короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор тус албаны 8 албан хаагчийн хүүхдүүдийн судалгааг авч 16-с доош насны 13 хүүхдэд хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих витаминаар витаминжуулах ажил өрнүүллээ.

5.    Албаны “Эцэг эхийн зөвлөл”-өөс ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн нэгжийн ахлах мэргэжилтэн Э.Хоролсүрэн-ийг урьж “Гэр бүлийн үнэ цэнэ- Гэр бүлийн үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг албан хаагч болон гэр бүлийн гишүүдэд зохион байгууллаа. Сургалтад нийт  7 албан хаагч 5 гэр бүлийн гишүүн нийт 12 хүн хамрагдсан.

6.    Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2022.03.30-нд аймгийн Орон нутгийн өмчийн газартай хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд амжилттай зохион байгууллаа. Нийт 56 иргэнд  зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан.

7.    Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан 3 удаагийн цахим сургалтад нийт 8 албан хаагч хамрагдсан байна.

8.    2022 оныг "Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх - Орчны бохирдлыг бууруулах жил" болгон зарласантай холбогдуулан албаны шатны аюулгүй байдлыг хангах орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс албан хаагчдын гэр бүлтэй хамтран шат хоорондын зайг битүүлж цэцгийн тавиур хийж, цэцэг тарилаа.

9.    2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулагдсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын нэгдсэн сургалт”-д архив бичиг хэргийн ажилтан хамрагдсан.                                                           

 

 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2022.01.01 - 2022.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2022 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 2 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 3 0 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 2 0 2 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 2 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 3 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2022 онд 1604 иргэн 29267 удаа, 2021 онд 9632 иргэн 55718 удаа үзсэн байна