2016-2021 онуудад хууль бус шийдвэрийн улмаас төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээдэд төсвөөс нөхөн олговор олгогдсон эсэх, түүнийг холбогдох хуульд заас

Сангийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталсан СХШХ/01 дугаар удирдамж, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2022 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр баталсан 29/07 тоот удирдамжийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах шүүхийн шүүгчийн захирамж гарсан байгууллагуудын төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээдэд төсвөөс нөхөн олговор олгогдсон эсэх, түүнийг холбогдох хуульд зааснаар хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж, төсөвт төвлөрүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтанд хууль бус шийдвэрийн улмаас төрийн албанаас чөлөөлөгдсөн албан тушаалтнуудтай хамаарал бүхий Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 15 захирамж, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 3 захирамж, Хархорин сумын Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 5 захирамжийг үндэслэн Арвайхээр, Богд, Тарагт, Төгрөг сумдын Ерөнхий боловсролын сургуулиуд, Хархорин сумын Соёлын төв, Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэг,  Уянга, Тарагт сумдын Эрүүл мэндийн төв, Арвайхээр тохижилт-үйлчилгээ ОНӨААТҮГазар болон 9 төсөвт байгууллага, нийт  18 байгууллагын 27 иргэнтэй холбоотой материалуудыг хамрууллаа.

Шалгалтаар Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар 19 иргэнд 64011428 төгрөг үүнээс 2016-2018 онуудад 14 иргэнд 44948327 төгрөгийн, 2019-2021 онуудад 5 иргэнд 19063101 төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговор олгох, ажилд нь эгүүлэн томилох,  хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2 дахь заалтын дагуу ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс 1140164 төгрөгийн нөхөн төлбөрийг 3 иргэнд шийдвэр гаргасан 3 албан тушаалтан өөрөө хариуцан барагдуулсан бол байгууллагын төсвөөс хохирогчид 63677919 төгрөгийн нөхөн олговор, 795872 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг олгосон боловч буруутай албан тушаалтнууд эргүүлэн төсөвт төвлөрүүлж ажиллаагүй байна. Мөн шүүгчийн захирамжид ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр нь мөнгөн дүнгээр илэрхийлэгддэггүй бөгөөд 2016-2021 онуудад хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн 15 иргэний 5220283 төгрөгийг үүнээс 2016-2018 онуудад 10 иргэний 3326127 төгрөгийг, 2019-2021 онуудад 5 иргэний 1894156 төгрөгийг байгууллагын төсвөөс шилжүүлсэн зөрчил илэрч, шалгалтын явцад  Онги-Таац голын сав газрын захиргааны дарга асан Н.Болдбаатарт хамаарах 136767 төгрөгийг орон нутгийн төсөвт тушаалгаж,  Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасны дагуу Богд сумын ЕБСургуульд хамаарах 3376777 төгрөгийн, Тарагт сумын ЕБСургуульд хамаарах 15645912 төгрөгийн, Төгрөг сумын ЕБСургуульд хамаарах 8424592 төгрөгийн, Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуульд хамаарах 10150702 төгрөгийн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн /Политехникийн коллеж болсон/ хамаарах 1652346 төгрөгийн, нийт 39250329 төгрөгийн асуулдыг шийдвэрлүүлэхээр Боловсрол шинжлэх ухааны яамны дотоод аудитын нэгжид, Тарагт сумын Эрүүл мэндийн төвд хамаарах 1430427 төгрөгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Эрүүл мэндийн яамны дотоод аудитын нэгжид тус тус албан бичгээр хүргүүлэв.

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2023.01.01 - 2023.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 10 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 1 13%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 611 иргэн 19033 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна