2021 ОНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааг үнэлж дүгнэх, улмаар хяналтын үйл ажиллагааг сайжруулах хяналт шалгалт хийгдсэн үйлчлүүлэгчээс болон иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг цахимаар болон цаасан гэсэн 2 хэлбэрээр нийт 92 иргэнээс судалгааг авлаа.

1.         Цаасаар авсан санал асуулгын дүн: Нийт 47 иргэн судалгаанд хамрагдсан. Тухайн байгууллага, аж ахуй нэгжид хийгдсэн санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хэр чанартай, хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэн зөв, шударга хийгдсэн талаар асуулгад 94 хувь нь хангалттай сайн хийгдсэн, 4 хувь нь дунд түвшинд хийгдсэн, 2 хувь нь хангалтгүй муу хийгдсэн (Өмнөх аудитын дүгнэлтээс хойш үргэлжлүүлж хийсэн нь учир дутагдалтай), хяналт шалгалт, дотоод аудитын үр дүнг хэрхэн үнэлж байна вэ? асуулгад 87 хувь нь үр дүн сайн байна, 11 хувь нь үр дүн дунд төвшинд байна, 2 хувь нь мэдэхгүй байна, өмнөх санхүүгийн хяналт шалгалтын үр дүнд танай байгууллагад ямар өөрчлөлт гарсан бэ? гэсэн асуулгад 49 хувь нь эерэг өөрчлөлтүүд маш их гарсан, 17 хувь нь өөрчлөлт огт гараагүй, 23 хувь нь илэрсэн санхүүгийн зөрчлүүд арилж байгаа, 11 хувь нь мэдэхгүй, танай байгууллагын дотоод хяналтын нэгж нь байгууллагынхаа санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж чадаж байна уу? гэсэн асуулгад 11 хувь нь огт хийхгүй байгаа, 21 хувь нь сайн хийгдэж байгаа, 47 хувь нь дунд түвшинд хийж байгаа, 15 хувь нь санхүүгийн мэдлэггүйгээс хийж чадахгүй байгаа, 6 хувь нь мэдэхгүй, танай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байж чадаж байна уу? гэсэн асуулгад 72 хувь нь санхүүгийн бүх мэдээлэл ил тод байгаа, 11 хувь нь зарим мэдээллийг бидэнд мэдээлдэггүй, 11 хувь нь санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгож чадаагүй, 2 хувь нь санхүүгийн мэдээллийг бид ойлгодоггүй, 4 хувь нь сонирхож байгаагүй, мэдэхгүй гэж тус тус хариулсан байна. Хяналт шалгалтад гарсан эерэг үр дүн 90,5 хувь, тухайн байгууллагын санхүүгийн болон дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааны эерэг үр дүн 47,3 хувьтай гарсан байна.

Санхүүгийн хяналт шалгалттай холбоотой нийтдээ 17 санал, хүсэлт ирснээс хяналт шалгалтыг хийснээр зөрчил дутагдлыг илрүүлж, арга зүйн зөвлөгөө өгсөнд талархсан талархал 41,2 хувь, хяналт шалгалтыг тогтмол хийлгэх хүсэлт 35,3 хувь, сургалт, зөвлөгөө авах хүсэлт 23,5 хувийг тус тус эзэлж байна.

2.         Цахимаар авсан санал асуулгын дүн: Албаны үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг 10 асуулгын хүрээнд Surveylab програм дээр бэлтгэн Санхүүгийн хяналт аудитын албаны фэйсбүүк хуудсанд байршуулахад судалгаанд  45 иргэн хамрагдсан.

Судалгааны үр дүнгээс үзэхэд Санхүүгийн хяналт аудитын албаны үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд ил тод нээлттэй байдлаар явагдаж, албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, зөвлөгөө өгөх байдал, санхүүгийн хяналт шалгалтын үр дүн хангалттай, харилцаа хандлага сайн байгааг илэрхийлж байгаа боловч  мэдээ мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг харуулж байна.