Хархорин сумын Сум хөгжүүлэх сангийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай товч танилцуулга

Хархорин сумын Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд зээлийн гэрээ бүрэн дуусгавар болсон 3 зээлдэгчийн 25216,2 мянган төгрөгийн, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй 9 зээлдэгчийн 52570,2 мянган төгрөг нийт 77786,4 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, 9 иргэний 52570,2 мянган төгрөгийг төлүүлж хэвийн төлөлттэй болгох илэрсэн зөрчлийн арилгуулах 2 заалт бүхий албан шаардлага өглөө.