logo
Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх
Санхүүгийн хяналт, аудитын алба

ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 382 ДУГААР ТОГТООЛД ХИЙСЭН НИЙЦЛИЙН АУДИТААС ГАРСАН ҮР ДҮН

Засгийн газрын 2018 оны  “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл олгох тухай” 382 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын хүрээнд төрийн үйлчилгээний албан хаагчид энэ нэмэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөө эхлэх авах тухай асуудал шинээр орж ирсэн. Иймд энэ шинэ ойлголтыг эхнээс нь зөв хэрэгжүүлэх, аймгийн хэмжээнд нэгдсэн нэг ойлголттой болгох үүднээс аймгийн Засаг даргын төсвийн харьяаны 162 байгууллагад бүгдэд нь нийцлийн аудитыг хийж гүйцэтгэлээ.

Энэ ажил нь бүтэн 1 жилийн хугацаанд хийгдсэн ба энэ хугацаанд нийт 3873 төрийн албан хаагчийн хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх болон бусад холбогдох лавлагаа, материалуудыг үзэж шалган төрийн алба хаасан хугацааг тогтоож, тухайн байгууллагаас энэ хугацааг хэрхэн тогтоож, нэмэгдлийг олгож байгаа үйл ажиллагаанд хяналт хийж ажилласан.

Үүний хүрээнд дараах асуудлууд илэрсэн.

1.    198 албан хаагчийн төрийн алба хаасан хугацааг тооцож гаргахдаа механик алдаа гарснаас үүдэн илүү, дутуу олгосон нэмэгдэл 27183.9 мянган төгрөг

2.    284 албан хаагчийн төрийн байгууллагад орохгүй аж ахуй нэгжид ажилласан жилийг төрийн алба хаасан хугацаанд оруулсан, нөхөн тооцсон болон цэргийн алба хаасан хугацааг буруу тооцсон зэргээс үүдэн илүү, дутуу олгосон нэмэгдэл 50612.4 мянган төгрөг

3.    2 албан хаагч хууль тогтоомжид нийцээгүй нэмэгдэл авсан 1096.7 мянган төгрөг нийтдээ 78893,0 мянган төгрөгийн зөрчил илэрсэн

Авсан арга хэмжээ

     1.    Зөвлөмж: Илэрсэн асуудлыг давтан гаргахгүй байх талаар 1143 заалт бүхий 141  зөвлөмж хүргүүлсэн.

     2.    Акт: хууль тогтоомжид нийцээгүй нэмэгдэл авсан 2 албан хаагчаар  921.2 мянган төгрөгийг төлүүлэх улсын ахлах байцаагчийн акт тогтоосон. Биелэлт 100 хувь

     3.    Илүү олгосон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 265 албан хаагчаас нийт 55129.3 мянган төгрөгийг суутган тооцох, дутуу олгосон 22520.9 мянган төгрөгийг 209 албан хаагчид нөхөн олгохоор улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, 2081.2 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж өгч, албан шаардлагын биелэлт 76.6 хувьтай байна.

Эрх зүйн хүрээнд гарсан үр дүн:

1.   Аудитын явцад гарсан хүндрэл, ойлголтын зөрүүг арилгах үүднээс албаны даргын 2020 оны 02 сарын 06-ны 10 тоот албан бичгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандан Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн албан хаасан хугацааны  нэмэгдэл олгох журам”-ын: 2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “жилд” гэснийг тухайн жил дуустал, “6-10 жилд” гэснийг 6 дахь жилийн эхнээс ойлгоно гэж тайлбарласныг сараар зааглан тайлбарлах, Монгол улсын хөдөлмөрийн сайд,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтран гаргасан  2014 оны А/83 А/44 тоот тушаалын 1 дүгээр зүйлд “даатгуулагчийн ажилласнаар нөхөн тооцуулсан 1990-1995 оны хооронд дахь хугацааг нийт ажилласан болон төрийн албанд ажилласан хугацаанд оруулж, тухайн ажилтны цалинг нэмэгдлийн хэмжээг тогтоох, аж ахуйн нэгж байгууллагын ажилтны ээлжийн амралтын хоног тооцоход харгалзан үзсүгэй” гэж заасны дагуу албан хаагчийн удаан жилийн нэмэгдлийн хувийг тогтоохдоо харгалзан үзэх шаардлага тулгарч байгааг эцэслэн шийдвэрлэх гэсэн саналыг хүргүүлсний үр дүнд 2020 оны 04 сарын 29-ны 151 тоот тогтоолоор 2018 оны 12 сарын 382 тоот тогтоолын  1 дүгээр хавсралтад манайхаас хүргүүлсэн саналыг тусгаж өөрчлөлт оруулсан.

2.   2020 оны 12 дугаар сарын 16-ны 104 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ”-ын хэрэгжилтэд дотоод аудит хийх явцад төрийн албанд ажилласан жилийг тогтооход хүндрэлүүд гарч үүнтэй холбоотой доорх саналыг хүргүүлсэн.

-       Журмын 2,4-р заалтад хамаарах байгууллагын жагсаалтыг нэр заан гаргах.

-       Улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ямар байгууллагыг нэрлээд байгаа болон түүний 1996 оноос өмнө ажилласан жил яагаад энэ заалтад орохгүй байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар гаргах.

-       Журмын 3  дахь заалтад хамаарах орон тооны албан тушаал гэдэгт ямар албан тушаалууд орох талаар тайлбар хийх.

-       Журмын 5 дахь заалтад жишээтэй тайлбар хийх.

Санхүүгийн хяналт, Аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн аваха хугацаа 2021.01.01 - 2021.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2020 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хувиар
Нэгж Төлөвлөгөөт
байгууллага
Шалгаж
байгаа
Шалгаж
дууссан
Гүйцэтгэл
хувь
Аймаг 1 0 1 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 4 1 3 75%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 4 0 4 100%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Батөлзий 4 2 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучинус 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 1 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 0 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2021 онд 1549 иргэн 20644 удаа, 2020 онд 9856 иргэн 54157 удаа үзсэн байна