Нарийнтээл сумын Соёлын төвийн 2024 оны 1-10 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн
Засаг даргаар батлуулсан 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод
аудитын албаны даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан 29/09 тоот
удирдамжийн дагуу аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор,
аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Пүрэвсүрэн, Д.Чулуунбадрах
2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 06-ны өдрийн
хооронд, 11 дүгээр сарын 11-ны өдрөөс ажлын 4 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Нарийнтээл
сумын Соёлын төвийн 2024 оны 1-10 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт
шалгалтыг хийхэд байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа
хэвийн явагдаж, санхүүгийн мэдээ тайланг хугацаанд гарган, өмч хөрөнгийн
тооллогыг хугацаанд нь явуулж, бараа материалын болон үндсэн хөрөнгийн
үлдэгдэлд тооцоо бодон баталгаажуулан ажиллаж ирсэн сайн талууд байгаа боловч албан хаагчдын тухайн ажлын жилийн ээлжийн амралтын хуваарийг батлаагүй, бараа
материалын тайланг гаргахдаа зөрүүтэй дутуу тайлагнаснаас бараа материалын
тайлан буруу гардаг, ээлжийн амралтын цалинг давхардуулан илүү олгосон, тушаал
шийдвэр гаргахдаа хуулийн үндэслэлийг буруу авдаг, шилэн дансанд хөрөнгө
зарцуулахтай холбоотой тушаал шийдвэр, байгууллагатай хийсэн гэрээг дутуу
байршуулдаг, дотоод хяналтыг хийж хэрэгжүүлэхдээ хэдий хугацаанд ямар
хяналтыг хийх талаар удирдамж гарган батлуулаагүй, ямар хугацаанд
эдгээр хяналтуудыг хийж, дотоод хяналтын явцад илэрсэн зөрчлүүд, үүнд өгөгдсөн
зөвлөмж зэрэг бичиг баримт байхгүй, дотоод хяналтын зураглал байхгүй, эрсдэлд
суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө гарган батлуулаагүй зэрэг зөрчил илэрсэн
нь
дарга, дотоод хяналтын нэгж хяналтыг бүрэн
хэрэгжүүлж ажиллаагүйгээс эдгээр зөрчлүүд гарсан байна гэж дүгнэлээ.
Энэ
удаагийн шалгалтаар цалин ээлжийн амралт давхардуулан олгосон 120,149 (нэг зуун хорин мянга нэг зуун
дөчин ес) төгрөгийн зөрчил илэрч,
зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага
тогтоолоо.