Нарийнтээл сумын ЭМТ-ийн 2024 оны 1-10 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
Аймгийн
Засаг даргаар батлуулсан 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод
аудитын албаны даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан 29/09 тоот
удирдамжийн дагуу Нарийнтээл сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 1-10 дугаар сарын санхүүгийн үйл
ажиллагаанд аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Лхамдолгор,
аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Пүрэвсүрэн 2024 оны 07 дугаар
сарын 03-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд, 11 дүгээр сарын
11-ны өдрөөс ажлын 4 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Нарийнтээл
сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 1-10 дугаар сарын санхүүгийн
үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд байгууллагын санхүү, нягтлан бодох
бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, санхүүгийн мэдээ тайланг хугацаанд
гарган, өмч хөрөнгийн тооллогыг хугацаанд нь явуулж, бараа материалын болон
үндсэн хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодон баталгаажуулан ажиллаж ирсэн сайн
талууд байгаа боловч албан
хаагчдын тухайн ажлын жилийн ээлжийн амралтын хуваарийг батлаагүй, цалин ээлжийн амралт
давхардуулан олгосон, хүний нөөцийн удирдлагын нэгдсэн системд албан хаагчдын
ажилласан түүхийг буруу оруулсан, тушаал шийдвэр гаргахдаа хуулийн үндэслэлийг буруу
авдаг, өмч хамгаалах байнгын зөвлөл ажилдаггүй, дотоод хяналтыг хийж
хэрэгжүүлэхдээ хэдий хугацаанд ямар хяналтыг хийх талаар удирдамж гарган
батлуулаагүй, ямар хугацаанд эдгээр хяналтуудыг хийж, дотоод хяналтын явцад илэрсэн
зөрчлүүд, үүнд өгөгдсөн зөвлөмж зэрэг бичиг баримт байхгүй, дотоод хяналтын
зураглал байхгүй, эрсдэлд суурилсан дотоод хяналтын төлөвлөгөө гарган
батлуулаагүй, шилэн дансанд мэдээллийг үнэн зөв оруулаагүй зэрэг зөрчил илэрсэн
нь
дарга, дотоод хяналтын нэгж хяналтыг бүрэн
хэрэгжүүлж ажиллаагүйгээс эдгээр зөрчлүүд гарсан байна гэж дүгнэлээ.
Энэ
удаагийн шалгалтаар 387,107
(гурван зуун наян долоон мянга нэг зуун долоо) төгрөгийн цалин, ээлжийн амралт давхардуулан олгосон, 77,202 (далан долоон мянга хоёр зуун хоёр)
төгрөгийн цалин дутуу олгосон зөрчил илэрч, зөрчлийг арилгуулахаар улсын
ахлах байцаагчийн албан шаардлага өглөө.