Нарийнтээл сумын ЗДТГ-ын 2024 оны 1-10 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан 29/09 тоот удирдамжийн дагуу Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 1-10 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, санхүүгийн мэдээ тайланг хугацаанд гарган, өмч хөрөнгийн тооллогыг хугацаанд нь явуулж, бараа материалын болон үндсэн хөрөнгийн үлдэгдэлд тооцоо бодон баталгаажуулан ажиллаж ирсэн сайн талууд байгаа боловч нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиггүйгээр санхүүгийн үйл ажиллагаагаа хөтлөн явуулдаг, Засаг даргын нөөц санг зарцуулахдаа Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, зориулалт бус зарцуулалтын гүйлгээ хийдэг, бараа материалын тайлангийн шаардах хуудасанд хүлээн авсан албан хаагч болон нярав гарын үсэг дутуу зурсан, няравын олгосон тоо хэмжээ байхгүй, бараа материалыг шаардах хуудасгүй олгодог байдлаас үүдэн бараа материалын тайланд шаардах хуудас дутуу,  цалин, ээлжийн амралтын цалинг давхардуулан илүү олгосон зэрэг зөрчлүүд илэрсэн холбогдох албан тушаалтангууд, дотоод хяналтын нэгж хяналтыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйгээс эдгээр зөрчлүүд гарсан байна.

Энэ удаагийн шалгалтаар зориулалт бус 2,066,000 (хоёр сая жаран зургаан мянга) төгрөг, зочид төлөөлөгчид хүлээн авах, шагнал, урамшуулалд 10,438,000 (арван сая дөрвөн зуун гучин найман мянга) төгрөг, цалин, ээлжийн амралтын цалин давхардуулан илүү олгосон 443,246 (дөрвөн зуун дөчин гурван мянга хоёр зуун дөчин зургаа) төгрөг нийт 12,947,246 (арван хоёр сая есөн зуун дөчин долоон мянга хоёр зуун дөчин зургаа) төгрөгийн зөрчил илэрч цалин, ээжлийн амралтын цалинг давхардуулан илүү олгосон 443,246 (дөрвөн зуун дөчин гурван мянга хоёр зуун дөчин зургаа) төгрөгийг суутган тооцох улсын ахлах байцаагчийн албан шаардлага өглөө.

 

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 2 6 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 9 3 4 44%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 4 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 4 80%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 1 7 88%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 1 2 40%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 1 2 50%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 1 2 67%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 2 5 63%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 1 3 60%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2014 он
Бид хамтдаа үнэ цэнийг бүтээнэ
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот
Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 8347 иргэн 97594 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна