Богд сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн шалгалтын танилцуулга

    Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн баталсан 29/05 тоот удирдамжийн дагуу Богд сумын Сум хөгжүүлэх сан, Эрсдэлээс хамгаалах сангийн 2021 оны санхүүжилт, үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, түүний зарцуулалтын байдал, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, үр дүн, зээлийн эргэн төлөлт, ашиглалт, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалтын байдлыг шалгаж санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч Монгол улсын Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон тэдгээрийг дагалдан гарсан Засгийн газрын тогтоол, дээд байгууллагуудаас гарсан заавар журам, холбогдох баримт бичгийн хүрээнд хийж гүйцэтгэв.

Шалгалтаас харахад сангийн үйл ажиллагаанд тавих ханалтын зөвлөлийн хяналт хангалтгүй, зээлийн хугацаа хэтрэлтийн талаар арга хэмжээ авч зээлийг барагдуулах талаар зохион байгуулсан ажил байхгүй, сангийн бүх үйл ажиллагааг зөвхөн санхүүгийн албаны дарга, сан хариуцсан мэргэжилтэнд даалгаж орхисон, эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгийг зарцуулахдаа хөрөнгө зарцуулах шийдвэргүйгээр зарцуулсан зөрчил илэрлээ. Цаашид төсөл сонгон шалгаруулалтад тавих нөхцөл, шаардлагыг оновчтой болгох, чанартай, үр дүнтэй төслүүдийг санхүүжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчидтэй байнгын эргэх холбоотой ажиллах, тэдний бизнесээ авч явах, аж ахуй эрхлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудад хамруулах, сургалтыг зохион байгуулах бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийг олж өгөх, хооронд нь холбох зэрэг дэмжлэг үзүүлэх ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хяналтын зөвлөл улирал бүр зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж, тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллах шаардлагатай, мөн эрсдэлээс хамгаалах сангаас зарцуулж байгаа хөрөнгийг эрх бүхий албан тушаалтаны шийдвэргүйгээр зарцуулж байгааг таслан зогсоож хөрөнгө зарцуулах эрх олгосоны дагуу гүйлгээг хийж байх, мөн орон нутагт хийгдэх ажлуудыг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган хууль, журмын хүрээнд зарцуулж байх нь зүйтэй байна. 

    Энэ удаагийн шалгалтаар зээлийн гэрээ бүрэн дуусгавар болсон 22 зээлдэгчийн 50510,7 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлж, шалгалтын хугацаанд 6 зээлдэгчийн 155,9 мянган төгрөгийг төлүүлж зээлийг хааж, 9 зээлдэгчийн  40169,7 мянган төгрөгийг төлүүлж зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага өглөө.

Cанхүүгийн хяналт, дотоод аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа 2024.01.01 - 2024.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
2024 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын хуваарь
Нэгж Төлөвлөгөөт Шалгаж
байгаа
Дууссан Гүйцэтгэл
Аймаг 10 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Арвайхээр 7 1 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баруунбаян-Улаан 6 1 1 17%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бат-Өлзий 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баян-Өндөр 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Баянгол 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Богд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Бүрд 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Гучин-Ус 5 1 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Есөнзүйл 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Зүүнбаян-Улаан 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Нарийнтээл 8 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Өлзийт 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Сант 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Тарагт 5 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Төгрөг 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Уянга 4 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хайрхандулаан 3 0 0 0%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хархорин 8 1 1 13%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
Хужирт 5 0 1 20%
товлогдсон
шалгаж байгаа
дууссан
© Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_hyanalt@ov.gov.mn
2024 онд 920 иргэн 25101 удаа, 2023 онд 9560 иргэн 70886 удаа үзсэн байна