logo
Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх
Санхүүгийн хяналт, аудитын алба

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮН 2020 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР

 Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас  2019 онд аймгийн 19 сумын сум хөгжүүлэх сангийн  үйл ажиллагаанд аймгийн Цагдаагийн газартай хамтран шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Энэ шалгалтаар зээлийн гэрээний хугацаа нь бүрэн дуусгавар болсон боловч зээлээ төлөөгүй 242 иргэн, аж ахуйн нэгжийн 584653,2 мянган төгрөгийн зээлийг төлүүлэх улсын ахлах байцаагчийн акт, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй болон зээлийг зориулалт бусаар ашигласан 338 иргэн, аж ахуйн нэгжийн 819441,7 мянган төгрөгийн зээлийг төлүүлж хэвийн зээлд шилжүүлэх улсын байцаагчийн албан шаардлага гаргаж, хуурамч баримтаар олгосон гэх 1 иргэний 8000,0 мянган төгрөгийн зээлийг Цагдаагийн газарт эрүү үүсгэн шалган шийдвэрлэсэн.

Дээрх тавигдсан акт, албан шаардлагын төлбөрийн барагдуулалт 2020 оны жилийн эцсийн байдлаар 53,4 хувь буюу  749815,1 мянган төгрөг төлөгдөж 654279,8 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна. Харин акт, албан шаардлагын дагуу зээлээ төлөхгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх  зорилгоор Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх, Өвөрхангай аймгийн болон Хархорин сумын  прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, сумдын Засаг дарга нартай хамтран ажиллаж байгаа ба 2 жилийн хугацаанд нийт 66 иргэний 237223,8 мянган төгрөгийн зээлийг шүүхийн байгууллагаар шийдвэр гаргуулан, гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна.

Дээрх ажлын хүрээнд сангийн үйл ажиллагаанд дараах үр дүн гарлаа.

1.    Аймгийн хэмжээнд 2011-2015 онд улсын төсвөөс Сум хөгжүүлэх санд нийт 5,4 тэрбум төгрөг хуваарилагдан ирсэн байдаг. Энэ хөрөнгө 2018 оны жилийн эцсийн байдлаар 6,1 тэрбум буюу 12,6%-ийн өсөлттэй байсан бол 2020 оны жилийн эцсийн байдлаар 6,4 тэрбум төгрөг болж 2 жилийн дотор 5,9%-иар өссөн. Энэ нь 2011-2018 оны хооронд жилийн дундаж өсөлт 1,6 хувь байсан бол 2019 онд 2,7%, 2020 онд 3,2 хувь болон нэмэгдсэн.


2.    2018 онд нийт 5,4 тэрбум төгрөгийн зээл иргэн, аж ахуйн нэгжид олгогдсон байсны 41% буюу 2,2 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн байсан. Харин 2020 оны байдлаар нийт зээлийн үлдэгдэл 5,5 тэрбум төгрөг байгаагаас 30% буюу 1,7 тэрбум төгрөг болж 2018 оны мөн үеийнхээс 11%-иар буурсан. Зээлийн эргэн төлөлтийн үйл ажиллагаанд онцгой анхааран сайн ажиллаж хамгийн бага хугацаа хэтрэлтэй явж байгаа Төгрөг сум нийт зээлийн 3 хувь, Хайрхандулаан сум нийт зээлийн 8 хувийн хугацаа хэтрэлтэй байгааг цохон тэмдэглэж байна. Ингэж зээлийн хугацаа хэтрэлт буурснаар сангийн хөрөнгийн эргэлт сайжирч, иргэн аж ахуйн нэгжид зээл олгох боломж нэмэгдэж, сангийн хөрөнгө өсөхөд эерэгээр нөлөөлсөн.



Санхүүгийн хяналт, Аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн аваха хугацаа 2020.01.01 - 2020.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
© Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2021 онд 192 иргэн 3287 удаа, 2020 онд 9856 иргэн 54157 удаа үзсэн байна