logo
Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх
Санхүүгийн хяналт, аудитын алба

2020 он шалгалт-Арвайхээр сумын нэгдүгээр цэцэрлэгийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдсэн шалгалтын товч танилцуулга

        Арвайхээр сумын нэгдүгээр цэцэрлэгийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд  Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, удирдах дээд байгууллагуудын тогтоол, шийдвэр, заавар журмуудын хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

         Шалгалт явуулахдаа санхүүгийн баримтыг банкны хуулга болон анхан шатны баримтууд, тайлан тооцоо бодсон актуудтай тулган баталгаажуулах, асууж тодруулах хэлбэрээр явууллаа.Шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 19089,5 мянган төгрөгийн, цалин хөлс, НДШ-тэй холбоотой нийт  5685,6  мянган төгрөгийн, хүүхдийн хоолны нормативт зардлаас 1018,0 мянган төгрөгийг хэтрүүлэн зарцуулсан,  зориулалт бусаар зарцуулсан 2070,6 мянган төгрөг, хүнсний орлого дутуу авсан 34,3 мянган төгрөг төгрөгийн нийт 27898,0 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, зориулалт бусаар зарцуулсан 1674,6 мянган төгрөгийг төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн 1 акт, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид давтан гаргахгүй байхаар 8 заалт бүхий 1 албан шаардлага хүргүүллээ.

Санхүүгийн хяналт, Аудитын албанд өргөдөл, гомдол хүлээн авч байна
Өргөдөл, гомдол хүлээн аваха хугацаа 2020.01.01 - 2020.12.31
Та цахимаар Өргөдөл, гомдол өгөх бол энд дарна уу !
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
Энэ оны ажлын үзүүлэлтийн график
© Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба, 2020 он
Төрийн хууль, журмыг чанд сахиж, санхүүгийн сахилга баттай байлгахын төлөө хамтдаа
Хаяг : Өвөрхангай, Арвайхээр, 5-р баг, Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон 510 тоот, Утас : 70324171, 70322625, Факс : 70324171, Имэйл : sankhuu_audit_ov@yahoo.com
2021 онд 192 иргэн 3315 удаа, 2020 онд 9856 иргэн 54157 удаа үзсэн байна